E-Mongolia Academy

7 хоногийн тойм

Хагас жилийн хугацаанд 14,211 иргэний цахим ур чадварыг дээшлүүллээ

    “И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулж, өнөөдрийг хүртэл 84,744 гаруй иргэдэд 1138 удаагийн давтамжтайгаар  2444 цагийн танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулаад байна.

    2025 оны 06 дугаар сард тус газрын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс зохион байгуулсан сургалтад төрийн албан хаагч 12,191, ахмад настан 65, иргэд 2015 буюу нийт 14,211 иргэн цахим ур чадвараа нэмэгдүүллээ.

    Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг E-Mongolia системээс шалгаарай

    Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын түүхийг E-Mongolia системээр дамжуулан шалгаж, вакцинд хамрагдсан эсэхийг хялбархан мэдэх боломжтой. Хэрэв таны хүүхэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан ч E-Mongolia системд дархлаажуулалтын мэдээлэл бүртгэгдээгүй болхарьяа өрхийн эмч эсвэл дүүргийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн бүртгэл хийлгэх шаардлагатай. Учир нь ирэх намраассургууль, цэцэрлэгт элсэхэд дархлаажуулалтын бүртгэлтэй байх шаардлага тавигдаж байгаа тул энэхүү мэдээллийг урьдчилан бүрдүүлэх нь чухал юм.

    Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ E-Mongolia-аар илгээгээрэй

    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан байна. Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлдэг байсан бол 2021 оны 11 дүгээр сараас эхлэн шинээр мэндэлсэн хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн.

    Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд 767 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх хүсэлт гарган амжилттай бүртгүүлжээ.

    Google компанийн ахлах инженер Б.Баттулга “И-Монгол академи”-ийн хамт олонтой чөлөөт уулзалт хийлээ

    “И-Монгол академи” УТҮГ нь албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын туршлага судлах, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.07.02/ дэлхийн технологийн салбарт амжилттай ажиллаж буй Google компанийн ахлах инженер Б.Баттулгыг урьж, чөлөөт уулзалт зохион байгууллаа.

    Уулзалтын үеэр Б.Баттулга Google компанид ажиллах болсон замнал, технологийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи болон аюулгүй байдлын шийдлүүдийн талаар өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцав. Түүнчлэн гадаадад боловсрол эзэмших, олон улсын технологийн томоохон компаниудад ажиллахад ямар ур чадвар, хандлага шаардлагатай талаар залуусын сонирхсон асуултад нээлттэй хариулж, үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

    Зам засварын талаарх мэдээг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээс хүлээн аваарай

    Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгаа тул зарим замыг хэсэгчлэн, тодорхой хугацаагаар хааж байгаа билээ. Гэвч иргэд урьдчилсан мэдээлэлгүйгээр тухайн замаар зорчихыг оролдсоноос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, түгжрэл үүсэх нөхцөл байнга бүрдэж байна.

    Иймээс зам хаах, шинэчлэх ажлын талаарх өдөр тутмын мэдээллийг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээр дамжуулан иргэдэд шуурхай хүргэж эхэллээ. Иргэд системд бүртгэлтэй байхад тухайн мэдэгдэл автоматаар ирэх бөгөөд мэдээллээ цаг тухайд нь авч, түгжрэлийг зайлсхийх боломжтой юм.

    Анхаарал хандуулсанд баярлалаа!

    И-МОНГОЛ АКАДЕМИ

    Одоогоор сул орон тоо байхгүй байна.