E-Mongolia Academy

7 хоногийн тойм

1. Вьетнам улсын төлөөлөгчид “И-Монгол академи”  УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын цахим засаглалын хөгжил, төрийн цахим үйлчилгээний шинэчлэлийн бодлого, туршлага, ололт амжилттай танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй цахим засаглалын бодлого, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ болох “E-Mongolia” системийн хөгжлийн явц, хэрэгжилтийн бодит үр дүн, ирээдүйн зорилт, чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Мөн талууд цахим засаглалын салбарт хуримтлуулсан туршлага, сургамж, сайн жишээг хуваалцаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

2. Спортын цолны лавлагаагаа цахимаар аваарай

Биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагаас спортын төрлөөр цол авсан тамирчин өөрийн цолны лавлагааг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Спортын цолны лавлагаа” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийн хүсэлтээ илгээж лавлагаагаа авах бөгөөд 2012 оноос хойших цолны мэдээлэл гарах боломжтой.

3. E-Mongolia системээр дамжуулан эмнэлгийн цагаа цахимаар захиалаарай

2025 он гарсаар нийт 194,223 удаа эмнэлгийн цаг захиалах үйлчилгээг иргэд авсан байна. Үүнээс:

  • Гар утасны аппликэйшнээр: 190,380
  • Порталаар: 3,799
  • Оператораар: 44  удаа авчээ.

4. Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн аж ахуйн, нэгж байгууллага 48  цагийн дотор дотор бүртгүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд бүртгэлээ E-Mongolia системээр хийлгээрэй E-Mongolia системд Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн өөрийн биеэр биечлэн ирж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан бол 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж, иргэдэд илүү хялбар, түргэн үйлчилгээ хүргэн ажиллаж байна.

5. Хуулийн этгээд нь “Төрд байгаа миний мэдээлэл” хэсгээс зөвшөөрлийнхөө мэдээллийг харах боломжтой боллоо Зөвшөөрлийн мэдээлэл харах заавар: E-Mongolia аппликэйшнд нэвтрэн орж профайл цэсээс “Зөвшөөрлийн мэдээлэл” хэсгээс харах боломжтой. Мөн зөвшөөрлийнхөө шийдвэрлэлтийн явцын мэдээллийг хараарай.

6. Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна. “И-Монгол Академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь Говь-сүмбэр аймгийн ЗДТГ харьяа төрийн байгууллагууд,Соёлын өвийн үндэсний төв, Монголын Улсын Үндэсний номын сан, Хүүхэд, залуучуудын театр, АЗЗА ТӨХК, Өсвөр үеийнхэнд зориулсан цахим аюулгүй байдлын воркшоп, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Богд хааны ордон музей зэрэг байгууллагуудтай хамтран 7 удаагийн 14 цагийн сургалтаар нийт 319 төрийн албан хаагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор E-Mongolia ашиглалт ба хэрэглээ , Цахим ур чадвар, Тоон гарын үсэг, Мэдээллийн аюулгүй байдал, Албан бичиг солилцооны дундын систем сэдвүүдээр танхим болон цахим хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.