E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өнөөдөр /2025.06.20/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь тус байгууллагын алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -д цахимжсан үйлчилгээг дахин загварчлах, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд цахим үйлчилгээг сурталчлан таниулах зорилготой юм.

Санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд нар гарын үсэг зурсан байна.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын E-Mongolia системд цахимжсан үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, дахин загварчлах;
  • Иргэдийн хэрэгцээ, судалгаа, шинжилгээнд үндэслэн шаардлагатай үйлчилгээг шинээр нэвтрүүлэх;
  • Төрийн цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулж, хэрэгжилтийг хангах;
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нийслэл болон орон нутгийн салбар нэгжүүдийн нийгмийн сүлжээний сувгаар төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн мэдээллийг тогтмол түгээх.

Энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөр, халамжийн салбарын үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэхээс гадна, E-Mongolia системийг илүү иргэн төвтэй, хялбар, шуурхай болгоход бодитой хувь нэмэр оруулах юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.