Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ I ШАТНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна. Одоогийн байдлаар нийт 100,481 хүүхдийн хүсэлт илгээгдээд байна.

I шатны бүртгэл өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт хаагдах тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг амжиж хүүхдээ бүртгүүлэхийг уриалж байна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэж хайна.
  • Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товч дээр дарснаар дэлгэц дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Мэдээлэлтэй сайтар танилцаж, гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ иргэн та гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана уу.

I шатны бүртгэлээс хоцорсон, мөн түр оршин суух хаягтай эцэг, эх, асран хамгаалагч нар II шатны бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулагдах болно.

Хэрхэн хүүхдийнхээ хүсэлтийн хариу шалгах вэ?

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг 2026 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ. Мөн E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээгээр дамжуулан мэдээллээ харах боломжтой.

Save your time by using digital services E-Mongolia!

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197