Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 12-ны өдрөөс E-Mongolia системээр хүлээн авч эхэлснээс хойш 78,615 хүүхэд элсэх хүсэлтээ цахимаар илгээжээ. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад 1 хоног үлдсэн байна.

Эцэг эх, асран хамгаалагчид энэ жил 1 дүгээр ангид элсэх 6 настай хүүхдийнхээ оршин суугаа хаягийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэх бол 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө харьяа дүүрэг, хорооныхоо иргэний бүртгэлийн ажилтанд хандаж бүртгэлээ хийлгэнэ. Тухайн өдөр, цагаас хойш шилжилт хөдөлгөөн хийлгэсэн тохиолдолд элсэх хүсэлтийг шилжин ирж буй шинэ хаягаар санал болгох боломжгүй болохыг анхаарна уу.

Элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд заасан хугацаанд цахимаар хүсэлтээ илгээсэн элсэгчдийн мэдээллийг баталгаажуулж, 08 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаар луу бүлэгт хуваарилагдсан мэдээллийг илгээнэ.

Үүний дараа элсэлтийн урьдчилсан бүртгэл болон элсэгчийг анги бүлэгт хуваарилах ажлыг сургуулийн элсэлтийн комиссоос зохион байгуулах ажлууд шат дараатай явагдана. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197