Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс E-Mongolia системээр санал авах үйл явц үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан (2025.07.30) болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.

Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлээд байгаа билээ. Иргэд, олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн бөгөөд 2025.08.04 өдрийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан төсвийн төсөлд саналаа өгсөн иргэдийн тоо 50361 боллоо.

Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэх тул идэвхтэй оролцоорой.   

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хэрхэн илгээх вэ?

Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэж хайна.

Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товчин дээр дарснаар дэлгэцэн дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.

Үүний дараа та цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж мэдээлэл нь үнэн зөв байгаа эсэхийг шалгаад гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана.

Таны хүүхэд өмнө жил хамрагдсан нийслэлийн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах бол дээрх бүртгэлтэй хаягаас шилжилт хөдөлгөөн хийх үү? гэсэн асуултад үгүй гэж хариулан хүсэлтээ илгээгээрэй. Харин тийм гэсэн сонголтыг дарсан бол шилжилт хөдөлгөөнтэй холбоотой дараах асуултад хариулан хүсэлт илгээх товч дээр дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэх болно.

Жич: Орон нутаг руу шилжилт хийсэн бол шилжин очих хаягийн дагуу орон нутгийн боловсрол шинжлэх ухааны газарт хандана уу.

Хэрэв энэ жил та хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүй бол гэрээр хүмүүжүүлнэ, гадаадад байгаа, бусад гэсэн шалтгаанаас сонгон хүсэлтээ илгээнэ. Бүртгэлтэй хаягаасаа шилжилт хөдөлгөөн хийж байгаа бол 08 дугаар сарын 15-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх шаардлагатай.

E-Mongolia системээр явагдаж буй 2026 оны төсвийн саналд оролцох иргэдийн тоо тасралтгүй өсөж байна

2026 оны төсвийн төслийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангах зорилгоор санал авах ажиллагаа 2025 оны 8 дугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Тус санал асуулгад иргэд E-Mongolia төрийн цахим үйлчилгээний систем болон 11-11 төвөөр дамжуулан саналаа өгөх боломжтой.

2025 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 21:00 цагийн байдлаар 100,000 гаруй иргэн E-Mongolia системээр дамжуулан саналаа илгээгээд байна.

Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь төрийн нээлттэй, ил тод байдлын чухал алхам юм. Иймээс иргэд та бүхнийг E-Mongolia систем болон 11-11 төвөөр дамжуулан саналаа илгээж, төсвийн шинэчлэлд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлд нийт 79,343 хүүхэд хамрагдах хүсэлтээ илгээгээд байна

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан /2025.08.04/ өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 79,343 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс:

5 настай – 22,164 хүүхэд

4 настай – 20,909 хүүхэд

3 настай – 19,004 хүүхэд

2 настай – 17,266 хүүхэд бүртгүүлжээ.

Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах боломжтой.

Орон нутгийн харьяалалтай болон түр оршин сууж буй иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа тухайн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягаа элсэлтийн хугацаанаас өмнө нийслэл рүү шилжүүлсэн байх шаардлагатай.

Иймд хаягийн шилжилтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө хийлгэхийг анхаарна уу.

Бүртгэлийн эхний шат – 2025 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Хүсэлтийн хариу – 08 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэх бөгөөд E-Mongolia системд нэвтэрч үр дүнгээ шалгах боломжтой.

Хэрэв та E-Mongolia системээр бүртгэл хийх боломжгүй бол харьяа дүүргийнхээ цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандан зөвлөгөө, дэмжлэг аваарай.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.