Монголын уламжлалт Цагаан сарын баярын битүүний өдөр энэ оны 02 дугаар сарын 17-ны өдөр тохиох юм. Үүнтэй холбогдуулан 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 02 дугаар сарын 28 буюу бямба гарагт шилжүүлэн ажиллах эсэх талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр хүлээн авч байна.
Тус санал асуулга 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 23:59 цагт хаагдах тул та амжиж саналаа илгээгээрэй.
Хэрхэн саналаа илгээх вэ?
- Та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтрэн орно.
- Үүний дараа Profile хэсэгт байрлах Санал асуулга цэс рүү ороход “Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга” гарч ирнэ.
- Гарч ирэх 2 сонголтоос аль нэгийг нь сонгож илгээх товчийг дарснаар таны санал амжилттай илгээгдэнэ.
