The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations
НҮБ-ын гишүүн орны хувьд манай улс “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-д нэгдсэнээрээ тэгш бус байдлыг бууруулж чанартай боловсролыг олгоход иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь чухал үүргийг гүйцэтгэнэ.
Цахим шилжилт хурдтай хөгжиж байгаа өнөө үед манай улс бүхий л салбартаа цахим шилжилтийг хийж, улмаар “Цахим үндэстэн” болохоор зорьсон. Цахим үндэстэн болоход иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний үйл ажиллагаа юм.
Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан бүхий л сургалт дутмаг байдаг нь эдгээр иргэдийн мэдээллээс хоцрох, цахим ур чадвар доогуур байх нөхцөл бүрдэж байна.
Иймд мэдээллийн хүртээмж дутмаг, дижитал хуваагдалд өртөж буй зорилтот бүлгийн төлөөлөл болох хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд “И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албанаас зохион байгууллаа.
Тус сургалт нь тэгш боломжийг хангаж дохионы хэлмэрчтэй байсан нь онцлог бөгөөд цахим орчинд хэрхэн ажиллах, боловсрол эзэмших, өдөр тутмын хэрэгцээт мэдээллээ хайх, олж авах, төрийн үйлчилгээг цахимаар авах боломж, мэдээллийн аюулгүй байдал зэрэг агуулгуудыг багтаасан.
Сургалтын агуулгад нэмэлтээр “Технологийн шийдэл” ТББ-ын санаачлагаар “UP TECH” ХХК-тай хамтран “Мэдээлэл, технологийн эрин зуун” сэдвээр мэдээлэл өгч, VR/AR технологид суурилсан контентуудыг бодитоор үзүүлсэн нь энэ сургалтын нэг онцлог байлаа.
Цахим иргэн, мэдээлэл өгөгдөлтэй ажиллах ур чадвар, мэдээллийн аюулгүй байдал, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх, программ хангамжийн ур чадваруудын агуулгуудыг багтаасан төдийгүй нийт сургалтад хамрагдсан иргэдэд гэрчилгээ олгов.