Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ  БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим засаглалын олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчидтэй (ITU) хамтарсан уулзалтыг /2025.12.18/ өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Ацүко Окуда болон холбогдох төлөөлөгчид, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал М.Баттулга, газар хэлтсийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) хэрэгжүүлж буй цахим засаглалд шилжих үйл явцыг дэмжих зорилготой Говстак /GovStack/ санаачилга нь дэлхийн 40 гаруй улсад хэрэгжиж буй, дахин давтагдсан системүүдийг шинээр хөгжүүлэх шаардлагагүй, нэгдсэн архитектурын хүрээнд төрийн үйлчилгээг илүү уялдаа холбоотой, хялбар хэлбэрээр хөгжүүлэх боломжтой шийдэл болох юм.

Нэн ялангуяа Монгол Улсын нөхцөлд тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх ажлууд бүрэн нийцэх боломжтой бөгөөд одоогоор зарим салбарт хэсэгчлэн, шууд бус байдлаар нэвтэрч байгаа билээ.

Мөн simulation.govstack.global платформоор дамжуулан төрийн үйлчилгээний өгөгдлийн урсгал, хоорондын уялдаа, үйлчилгээний загварыг виртуал орчинд турших, үнэлэх боломжийг танилцуулж, энэхүү аргачлал нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эрсдэлийг бууруулах, оновчтой шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтойг онцлов.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын дижитал засаглалын дараагийн шатны хөгжлийг стратеги, бодлогын түвшинд тодорхойлох чухал ач холбогдолтой бөгөөд ITU болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтын ажиллагаа нь төрийн цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, иргэн төвтэй, хүртээмжтэй, тогтвортой дижитал системийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах хэтийн төлөвтэй байна. Цаашид талууд хамтын ажиллагааг практик түвшинд үргэлжлүүлж, олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭГ  ЦАХИМААР 2419 ИРГЭН АМЖИЛТТАЙ АВЧЭЭ  

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д цахимжуулаад хагас сарын хугацаа өнгөрсөн байна. 

Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Автотээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан бол тус үйлчилгээ цахимжсанаар 14 хоногийн хугацаанд нийт 2419 иргэн цахимаар үйлчилгээгээ авсан байна.  

Specifically:  

  • Тээврийн хэрэгсэл шилжүүлж буй тал 2,211; 
  • Тээврийн хэрэгсэл шилжүүлэн авч буй тал 208; 
  • Тоон гарын үсэг хүлээж байгаа 483; 
  • Шинэ төлөвтэй 1,262; 
  • Амжилттай шилжүүлж, шилжүүлэн авсан 290 байна.  

Мөн тус үйлчилгээг авахад тоон гарын үсэг зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэв одоогоор тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй байгаа тохиолдолд иргэн та гар утасны GSIGN аппликейшнд суурилсан тоон гарын үсгийг ХУРДАН киоск машинаас авах, эсвэл тоон гарын үсгээ биет буюу токен хэлбэрээр авахыг хүсвэл тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас авах боломжтой байна.  

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар: 

  1. E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно. 
  2. Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно. 
  3. Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна. 
  4. Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна. 
  5. Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг сайтар уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ. 

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин www.e-mongolia.mn 

ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛСЭЭР БАЙНА

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс Глобал Удирдагч Их Сургуулийн багш, оюутнуудад “Хиймэл оюунаар контент бүтээх” сэдэвт сургалтыг танхимаар зохион байгууллаа. 

Сургалтаар  хиймэл оюуны тухай  ойлголт түүний төрөл, хэрэглээ эрсдэлийн талаар танилцуулж,  текст, зураг, видео, дуу бичлэг төрөл бүрийн контентыг хиймэл оюуны тусламжтайгаар  бүтээх талаар суурь мэдлэг мэдээлэл өглөө. 

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 1694 ИРГЭНИЙ ГОМДОЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст нийт 2888 дуудлага ирснээс 1694 дуудлагыг амжилттай авч, 98%-ийн гүйцэтгэлтэй хариулсан байна.

Нийт албан ёсны цахим сувгуудаар 2182 иргэдийн асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.