Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН ГЭРЭЭГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМААР БАЙГУУЛААРАЙ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн нэгдүгээр шат амжилттай хаагдаж, нийт 100,000 гаруй хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулан цэцэрлэгт нь хуваарилаад байна.

Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан хүүхдийнхээ “Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”-г харах боломжтой. Энэхүү цахим шийдлийн ачаар заавал цэцэрлэг дээр биечлэн очиж цаасан гэрээ байгуулж байсан бол одоо гар утсаа ашиглан хүссэн газраасаа гэрээгээ цаг алдалгүй, шуурхай баталгаажуулах боломж бүрдлээ.

Цахим гэрээг хэрхэн байгуулах вэ?

  • E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээг сонгоно.
  • Таны цэцэрлэгийн насны хүүхдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд хуваарилагдсан тохиолдолд төлөв хэсэгт “ХУВААРИЛАГДСАН” гэж харагдана.
  • Хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээллийн доор байрлах “ГЭРЭЭ БАЙГУУЛАХ” товч дээр дарснаар E-Geree.mn систем рүү автоматаар шилжин цахим гэрээгээ хийнэ.

Гэрээгээ цахимаар байгуулснаар цаг хугацаа, замын түгжрэлийг хэмнэхээс гадна хүүхдийнхээ гэрээний нөхцөлтэй хэзээ ч эргэн танилцах боломжтой юм. Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн гэрээг цахимжуулснаар 181 модтой тэнцэх хэмжээний цаасны хэрэглээг хэмнэж, байгаль орчинд ээлтэй чухал алхам болж байна.

Цахим гэрээний талаар асууж тодруулах зүйл байвал Боловсролын яамны 7014-0069 дугаарт холбогдох боломжтой.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197