Булган аймгийн иргэд, ААН-д үйлчлэх
“E-Mongolia” төв нээгдлээ

2022-09-29

Булган аймгийн ард иргэдэд үйлчлэх “E-Mongolia” төвийг өнөөдөр /2022.09.29/ нээлээ. Тус төв нээгдсэнээр иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн талаар мэдээлэл хүргэх төдийгүй цахимаар үйлчилгээ авах заавар, зөвлөгөөг өгөх боломж бүрдэж байгаа юм.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ

“E-Mongolia” төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого, “Цахим үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна. Технологийн хувьсгалыг дагаад төрийн ажилд хүний оролцоо бага болж, хүнд суртал буурч, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай үйлчлүүлэх цаг ирлээ.” хэмээсэн юм.

“И-Монгол академи” УТҮГ-ын Ашиглалт үйлчилгээний хэлтсийн Нэвтрүүлэлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Будням

“И-Монгол академи” УТҮГ-ын Ашиглалт үйлчилгээний хэлтсийн Нэвтрүүлэлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Будням нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэхдээ “Монгол Улс цахим засаглалын индексээр дөрвөн жилийн өмнөхөөс 18 байраар урагш алхаж дэлхийн 193 орноос 74 дүгээр байрт орлоо. Бид ийн урагшлахад төрийн үйлчилгээг цахимжуулж буй байгууллага,  цахимаар үйлчилгээ авдаг иргэн, ААН чухал үүрэг гүйцэтгэж байна.” гэдгийг онцлон дурдаж байв.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас Булган аймгийн нутгийн захиргааны 61 үйлчилгээг цахимаар авах боломжтой. 

  • Төрийн архивын 5 үйлчилгээ 
  • Цагдаагийн газрын 1 үйлчилгээ 
  • Засаг даргын Тамгын газрын 20 үйлчилгээ 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 6 үйлчилгээ 
  • Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ 
  • Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ 
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 үйлчилгээ 
  • Булган аймгийн Эрүүл мэндийн газрын 8 үйлчилгээ
  • Булган сумын ЗДТГ-ын 2 үйлчилгээ 
  • Булган Мээж ТӨХК-ийн 9 үйлчилгээ

Thank you for your attention!