Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Статистикийн байгууллага жил бүр нэгдсэн арга зүйгээр бүх нутаг дэвсгэрийг хамруулан тогтсон хугацаанд буюу улс орон даяар нэгэн зэрэг өмчийн бүх хэлбэрийн малыг тооллогод хамруулдаг.

2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мал тооллогын үр дүн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн үйлчилгээнд шаардлагатай баримт бичиг болдог. Тухайлбал:

  • Банк, санхүүгийн байгууллагад хөрөнгийн баталгаанд,
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд хамрагдахад,
  • Малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээнд,
  • Малтай эсвэл малтай байсан гэдгээ нотлох шаардлага гарсан бусад тохиолдолд ашиглагддаг.

Өмнө нь мал тооллогын лавлагааг авахын тулд иргэд аймаг, дүүрэг, хороо зэрэг харьяа байгууллагад биечлэн очих шаардлагатай байсан бол одоо E-Mongolia цахим системээр дамжуулан энэхүү лавлагааг цахимаар авах боломж бүрдээд байна. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

E-Mongolia системээс мал тооллогын лавлагааг авахад мэдээллийн санд байгаа регистрийн дугаар зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхийн лавлагаа авч, мал тооллогын мэдээллийн сан дээр засуулна. Тухайн жилийн тооллогын дүн мэдээлэл цуглуулалтаас ойролцоогоор 90 хоногийн дараа системд бүртгэгддэг бөгөөд 2014 оноос хойш мэдээллийг авах боломжтой байна.

Жич: Энэхүү лавлагаа нь тухайн өрхийн тэргүүлэгчийн нэр дээр бүртгэгдсэн байдаг. Тиймээс лавлагаа авахдаа өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар эсвэл иргэний үнэмлэх ашиглан үйлчилгээ авах боломжтой юм.

Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.