Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia-гаар Улаанбаатар хотын нийтийн төв номын санд цахимаар бүртгүүлж, бар кодоор нэвтэрдэг боллоо

Иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн бүртгэлийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрлээ.

Өмнө нь уншигчаар бүртгүүлэхийн тулд номын санд биечлэн очиж, бичиг баримтаа бүрдүүлэн бүртгэл хийлгэх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia аппликэйшн болон портал ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой болсон нь иргэдийн цаг хугацааг хэмнэх, үйлчилгээ авах үйл явцыг хялбарчилсан чухал шинэчлэл юм.

Цахимаар бүртгүүлсэн уншигчид E-Mongolia профайлаасаа уншигчийн мэдээллээ шууд харах боломжтой бөгөөд уг мэдээлэлд багтсан бар кодыг номын сангийн хаалганд уншуулснаар биет үнэмлэхгүйгээр нэвтрэх боломжтой. Мөн нэг удаагийн бүртгэлээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн таван салбар нэгжид үйлчлүүлэх боломжтой бөгөөд бүртгэл хийлгэсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд номын сангийн үйлчилгээ авахдаа цаг хугацаа, зардал, бичиг цаасны ажлыг хэмнэхийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг ханган, нэгдсэн байдлаар хадгалагдах дижитал шийдэлд шилжиж байна. Ингэснээр номын сангийн үйлчилгээ илүү ухаалаг, хүртээмжтэй болж, хэрэглэгчдэд тав тухыг бий болгож байгаа юм.

Уншигчаар бүртгүүлснээр зөвхөн ном авах бус, номын сангийн цахим каталог ашиглах, соёл, урлагийн арга хэмжээнд оролцох, уншигчдын сургалт, уулзалт, хэлэлцүүлэгт хамрагдах зэрэг өргөн хүрээний боломжууд нээгдэж байна.

Иргэд доорх холбоосоор орж, уншигчаар цахимаар бүртгүүлэх боломжтой:
 https://e-mongolia.mn/service/674434e34cf2d4071de44024

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.