Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia системийн таван жилийн хөгжил: 2 сая хэрэглэгч, 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт

Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia өнөөдөр 5 нас хүрлээ. 2019 онд Засгийн газраас санаачилж, 2020 оны аравдугаар сарын 1-нд 23 байгууллагын ердөө 181 үйлчилгээг багтаасан жижигхэн платформоос эхэлж байсан бол өдгөө 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжтой, Монгол Улсын хамгийн том төрийн үйлчилгээний систем болон өргөжжээ.

Өнгөрсөн хугацаанд 2 сая гаруй хэрэглэгч нийт 87 сая удаа үйлчилгээ авч, иргэдийн цаг хугацаа, зардлыг тооцоход нийтдээ 1.7 их наяд төгрөгийг хэмнэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн өдөр тутмын ажлыг хялбарчилж, төрийн үйлчилгээг нэг алхам ойртуулж чаджээ.

Мөн цахим ур чадварын сургалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс 84 мянга гаруй иргэн хамрагдаж, цахим хэрэглээгээ сайжруулсан нь зөвхөн үйлчилгээ авахаас гадна шинэ мэдлэг, дадал олгосон том давуу тал болсон юм.

Өнөөдөр Монголын насанд хүрсэн 5 хүн тутмын 4 нь E-Mongolia-г ашигладаг бөгөөд энэ нь манай улсыг цахим шилжилтэд хурдацтай ойртуулсны илрэл болж буйн нэгэн жишээ. Түүнчлэн НҮБ-ын цахим засаглалын индексээр Монгол Улс 2024 онд 46 дугаар байрт орсон нь ч E-Mongolia-ийн оруулсан бодит хувь нэмрийг харуулж байна.

Ийнхүү E-Mongolia нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин иргэн бүрийн цагийг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгосон бодит дэвшил болжээ.

Таван жилийн хугацаанд цахим хөгжлийн аялалд хамт аялж буй бүх хэрэглэгчдэдээ баярлалаа. Ирээдүйд E-Mongolia илүү олон шинэ боломжуудтайгаар амьдралыг тань улам дөтөлж, цагийг тань хэмнэхээр үргэлжлэн хөгжих болно.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.