Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмж, ёс зүйн зарчмыг төлөвшүүлэх нь ажилтан бүрийн эрх тэгш оролцоог хангаж, шударга, хариуцлагатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Үүнтэй уялдуулан “И-Монгол академи” УТҮГ нь нийт албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр /2025.09.30/ “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр ба ёс зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа удирдан явуулсан бөгөөд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжийг нэвтрүүлэх арга зам, ажлын байрны ёс зүйн хэм хэмжээг сахихын ач холбогдол, тэгш боломжийг дэмжсэн орчин бүрдүүлэх зарчмуудын талаар өргөн хүрээний мэдээлэл, зөвлөмж өглөө.
Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэг бус практик жишээ, хэлэлцүүлэг, асуулт–хариултын хэсгүүдээр баяжигдсан нь оролцогчдын идэвхтэй оролцоог хангаж, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх боломжтой дадал, зөв хандлагыг төлөвшүүлэхэд түлхэц болсон юм.
“И-Монгол академи” УТҮГ нь цаашид ажилтан, албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, жендэрийн тэгш байдал болон ёс зүйн хариуцлагатай байгууллагын соёлыг төлөвшүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.
