Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай

Төрийн албан хаагчдын хувьд төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа, цалингийн тухай тодорхойлолт, төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолтыг өмнө нь заавал удирдлагаараа дамжуулан биечлэн шат дараатай авдаг байсан. Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ нь Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай дурдсан 3 үйлчилгээг цахимжуулснаас хойш:

  • Төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа (Тус лавлагаа нь нөөцөд бүртгэлгүй хүнд ч бүртгэлгүй байна гэсэн утгатайгаар лавлагаа хэлбэрээр харагдана.)  – 2282
  • Төрийн албан хаагчийн цалингийн тухай тодорхойлолт – 19980
  • Төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолт – 17609 удаа авсан нь эдгээр үйлчилгээ нь эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна

Эдгээр үйлчилгээнүүдийг төрийн албан хаагчдад хүртээмжтэйгээр хүргэх, мэдээ мэдээллийг олон талт сувгаар хүргэх, цахим шилжилтийг илүү нэмэгдүүлэх чиглэлээр “И-Монгол академи” УТҮГ, Төрийн албаны зөвлөлийн хэвлэл мэдээллийн хариуцсан алба хаагчид хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Цаашид төрийн албан хаагчдад зориулсан үйлчилгээг нэмэх, хүний нөөцийн удирдлага модулийг төрийн албан хаагч модультай холбох, хүний нөөцийн бүртгэдэг шагналын мэдээллийг сервисээр холбох нөхцөл бүрдэж байгаа юм.

Civil Servants represent 6.67%of Mongolia’s total population and 18.2% of the total workplace. According to 2023 statistical data, 4,239 organizations and 226,496 employees were registered, reflecting an increase of 1,291 employees, or 0,6%, compared to the same period last year.

Цахим шилжилтийн хүрээнд төрийн албан хаагчид зайлшгүй шаардлагатай үйлчилгээгээ хүнд сурталгүй, түргэн шуурхай авах, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүйгээр шууд үйлчилгээ үзүүлэх нөхцөл улам сайжирч байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.