Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia-аас Улсын хилээр нэвтрэх эрхтэй эсэхээ шалгах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран улсын хилээр нэвтрэх эрхийн лавлагааг цахимжууллаа.

Тус үйлчилгээ нь 18-аас дээш насны иргэд улсын хилээр нэвтрэх эрхтэй эсэхээ цахимаар лавлагаа байдлаар авч болох бөгөөд хилээр гарах хоригтой эсэхийг илэрхийлэх юм.

Лавлагаа хэрхэн авах вэ?

  • E-Mongolia систем рүү бүртгэлээрээ нэвтрэн орох;
  • Үйлчилгээнүүд хэсэгт “Улсын хилээр нэвтрэх эрхийн лавлагаа” гэж хайн лавлагааг хаана зориулж авах гэж байгаа талбарт тайлбараа бичиж үнэ төлбөргүй авах боломжтой

Хэрэв хилийн хориггүй бол улсын хилээр нэвтрэх эрхтэй гэж гарч ирэх бөгөөд ямар нэгэн хоригтой бол улсын хилээр нэвтрэх эрх хязгаарлаж эхэлсэн огноо тайлбартай дэлгэрэнгүй гарч ирэх юм.

Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/ulsyn-khileer-nevtrekh-erkhiin-lavlagaa

Ямар тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлдэг вэ?

Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно.

  • эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;
  • хөрөнгөө нуун дарагдуулсан;
  • төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.

Төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ гэж заасан байдаг.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.