Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлснээс хойш 68929 хүүхэд бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан /2024.08.01/ өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68929 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 5 настай 19056, 4 настай 18355, 3 настай 17014, 2 настай 14500 хүүхэд бүртгүүлсэн байна.

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт суралцсан бол 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байгаа юм.

Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах бөгөөд
орон нутгийн хаягтай иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.
Түр оршин сууж байгаа тохиолдолд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай юм.

Бүртгэлийн эхний шат 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тул иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хийлгэхийг анхаарна уу.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар хүлээн авах юм.

Thank you for your attention!