Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

“Төрийн цахим үйлчилгээний шинэ амжилт: 2 сая хэрэглэгч”

    Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia” нь нийт 2 сая хэрэглэгчтэй болж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 88 орчим хувийг хамарч байна. Тус систем нь 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг цахимаар хүргэж байгаа бөгөөд иргэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй авах нөхцлийг бүрдүүлжээ. E-Mongolia системээр нийт 79 сая удаагийн үйлчилгээг цахимаар амжилттай хүргэж, цахим засаглалын хөгжил бодит үр дүнгээ өгч, төрийн үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралд бүрэн нэвтэрснийг илтгэж байна.

    E-Mongolia систем нь төрийн үйлчилгээний шинэ эрин үеийг эхлүүлсэн, хүн төвтэй цахим шийдэл болохын хувьд иргэн бүрд хүртээмжтэй, ил тод, шуурхай төрийн үйлчилгээг өдөр тутмын амьдралын хэв маягт нэвтрүүлж чадсан нь хамгийн том амжилт юм. “Төрийн цахим үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээд болон хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.”

    Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй

      Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Тэгвэл 2023 оноос эхлэн Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ И-Монголиа болон И-Бизнес системээр илгээх боломж бүрдсэн бөгөөд үйлчилгээ нэвтэрснээс хойш
      – И-Монголиа системээр 6383
      – И-Бизнес системээр 1708 нийт 8091 удаа амжилттай үйлчилгээ авсан байна.
      Дээрх үйлчилгээг Иргэн болон ААН-ээр авдаг учир И-Монголиа, И-Бизнес системүүдээр хүлээн авдаг. 

      Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо

        Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэр дээр гардаг дараах төрлийн лавлагаа, тодорхойлолтуудыг өмнө нь заавал биечлэн очиж авдаг байсан бол одоо И-Монголиа системээр цахимаар хялбархан авах боломжтой боллоо.
        Хүүхдийн нэр дээр авах боломжтой лавлагаа, тодорхойлолтууд:
        – Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа
        – Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (анх удаа авсан)
        – Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (дахин авсан)
        – Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт (англи)
        – Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
        – Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
        – Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа (сүүлийн) авах боломжтой байна.

        Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа

          /2025.04.24/ Дэлхийн банкны төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

          Хамтарсан уулзалтын хүрээнд Монгол Улсын цахим таних тэмдэгтийн өнөөгийн байдал, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа болон бусад хөгжүүлж буй системийн өөрчлөлт, ахиж дэвшил, цаашдын хөгжлийн чиг хандлага болон олон улсын шилдэг туршлагуудын талаар санал солилцохоос гадна төвлөрсөн бус цахим танилт нэвтрэлтийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломж (Decentralized Digital Identity), сорилт, давуу талуудын талаар хэлэлцсэн юм.

          Дээрх уулзалт нь Монгол Улсад ирээдүйн цахим таних тэмдэгтийн экосистемийг төлөвшүүлэх, олон улсын зөвлөмж, туршлагыг нутагшуулах чиглэлд чухал алхам болж байгаагаараа онцлог байна.

          Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон

            Монгол улс энгийн, албан, дипломат гэсэн 3 төрлийн гадаад паспортыг олгож байгаа бөгөөд И-Монголиа системээс одоогийн байдлаар энгийн гадаад паспорт дахин захиалах үйлчилгээ цахимжсан байгаа билээ.

            Ямар тохиолдолд гадаад паспортыг шинээр авах вэ?

            • Ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн
            • Паспортын хугацаа дууссан
            • Паспортын хуудас дууссан
            • Иргэний мэдээлэл гаднах төрхөд өөрчлөлт орсон

            Анхааруулга: Харин анх удаа эсвэл хүүхдэдээ гадаад паспорт захиалах гэж байгаа бол өөрийн биеэр харьяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж захиалах боломжтой.

            Thank you for your attention!

            E-Mongolia Academy

            Одоогоор сул орон тоо байхгүй байна.