Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”-ийн хамтарсан баг эдгээр өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 46 үйлчилгээг дахин загварчилж, “E-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал,
Үүний зэрэгцээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И Монгол академи”-ийн хамтарсан хоёрдугаар баг Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны 16 байгууллагын 61 үйлчилгээг цахимжууллаа.
Ажлын хэсэг Өмнөговь, Говьсүмбэр аймгийн албан хаагчид болон операторуудад төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар ард иргэддээ үзүүлэх талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ “Цахим жишиг аймаг” загварыг тус аймгийн удирдлагуудад танилцуулж, хэрхэн жишиг аймаг болох тал дээр нь зөвлөмж өгч ажиллаж байна.
Ингэснээр “E-Mongolia” системд 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнээс гадна “E-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 640 үйлчилгээг цахимжуулжээ. Өнөөдрийн байдлаар 1.9 сая хэрэглэгч давхардсан тоогоор 10,671,098 удаа төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.