Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Хуулийн этгээдэд зориулсан E-Business.mn системийн дараах үйлчилгээнүүдийн нэрс шинэчлэгдлээ

Бизнес эрхлэгч иргэн бүрт зориулсан E-Business системд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл олгох журам”-д заасны дагуу дараах үйлчилгээний нэршил шинэчлэгдэн өөрчлөгдлөө.

Өмнөх үйлчилгээний нэрШинэчлэгдсэн үйлчилгээний нэр
Импортын бүртгэл олгох үйл ажиллагааИмпортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа
Экспортын бүртгэл олгох үйл ажиллагааЭкспортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа
Төрийн хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх бараанд олгох бүртгэлУлсын хилээр төрийн хяналтан дор нэвтрүүлэх бараанд импорт,экспортын мэдүүлэг олгох
Гадаад төсөл, хөтөлбөр, хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж буй тусламж, хандивын бүртгэлХандив тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэлд импортын мэдүүлэг олгох
Импорт экспортын бүртгэл засварлахИмпорт экспортын мэдүүлэг, засварлах
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөлМансууруулах эм түүний угтвар бодист импорт, экспортын мэдүүлэг олгох
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөлСэтгэцэд нөлөөт эм, түүний угтвар бодист импорт, экспортын мэдүүлэг олгох
Биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагааЭрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа

Thank you for your attention!