Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia системээс Хүүхдийн Стрептококкийн халдварын эрт илрүүлгийн шинжилгээний хариугаа авах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран Хүүхдийн Стрептококкийн халдвар эрт илрүүлгийн шинжилгээний хариу авах үйлчилгээг цахимжууллаа.

Хүүхдийн Стрептококкийн халдварыг эрт илрүүлж эмчилгээнд хамруулснаар ирээдүйд үүсэж болох Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөл, зүрхний олдмол гажигаас сэргийлэх, эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.

Үйлчилгээ авах заавар:
www.e-mongolia.mn системд өөрийн эрхээрээ нэвтрэх
“Эрүүл мэнд” хэсгээс “Хүүхдийн Стрептококкийн халдвар эрт илрүүлгийн хариу” үйлчилгээг сонгох
Эерэг хариу:
Эерэг хариу гарсан тохиолдолд харьяа өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хандаж шаардлагатай шинжилгээ, эмчилгээнд хамруулна.

Сөрөг хариу:
2 жил тутамд А бүлгийн стрептококкийн халдварын эрт илрүүлэгт хамруулна.

Шууд үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/khuukhdiin-stryeptokokkiin-khaldvar-ert-ilruulgiin-khariu

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.