Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-MONGOLIA СИСТЕМИЙН ХҮРТЭЭМЖИЙН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын 2025 оны байдлаар нийт 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас 32 хувь нь нийслэлд, 68 хувь нь орон нутагт оршин сууж байгаа бөгөөд эдгээр иргэдээс Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд 57000 гаруй иргэн бүртгэлтэй байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем нь иргэн бүрд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ хүргэх зорилгын хүрээнд тасралтгүй шинэчлэл хийсээр ирсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг системд тусгах, сул хараатай иргэдэд зориулсан өнгөний контраст тохируулах, шөнийн горимд шилжих, үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг боломжийг 3.0 шинэчлэлээр нэвтрүүлсэн.

Мөн хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоонууд (дэлгэц томруулах, өнгө өөрчлөх, уншигч программ) нэвтрүүлж, олон улсын вебийн хүртээмжийн WCAG стандартыг ханган ажиллаж байна. Үүний зэрэгцээ хадмал орчуулга, дохионы хэлмэрчтэй контентуудыг үе шаттайгаар нэвтрүүлснээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг бодитоор нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдэд илүү хялбар, шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.

Европын Холбооны санхүүжилттэй, “DW Akademie”-ийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд “Хөгжлийн Туслалцаа төв” НҮТББ-аас “Хүртээмжтэй вэбсайт” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас хөгжүүлсэн E-Mongolia системийн веб сайт, аппликейшнд хүртээмжийн үнэлгээ хийж, үр дүнг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор танилцууллаа.

Уулзалтад “И-Брайл софт” ХХК-ийн төлөөлөл оролцож, үнэлгээний дүгнэлт, цаашид олон улсын стандартын дагуу системийн хүртээмжийг сайжруулах зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлон дурдлаа.

Энэхүү үнэлгээ, зөвлөмжийн уулзалт нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн чухал алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсад цахим засаглалын хөгжлийг дараагийн шатанд гаргах, иргэн бүрийг хамарсан тэгш хүртээмжийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм. Цаашид E-Mongolia системд нэвтэрсэн болон шинээр нэвтрүүлэх төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч, цахим хөгжлийг түүчээлэн ажиллах болно.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197