The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ -ын 11 байнгын хорооны нэг болох Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал томилогдсонтой холбогдуулан ЦХИХХ яамны харьяа, салбар байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлын одоогийн нөхцөл байдал, давуу тал, онцлог цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, санал солилцож байгаа билээ.

Дээрх ажлын хүрээнд өнөөдөр /2024.08.27/ “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага албан хаагчидтай уулзалт хийв.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, түүний албаны төлөөллүүд, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон газар, хэлтсийн дарга нар санал солилцлоо. Санал солилцох үеэр “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олонд үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажиллаж байгаад талархал илэрхийлж мөн үйлчилгээг иргэд өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжийг сайжруулж нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинд нь анхаарч ажиллахаа илэрхийлж, санал зөвлөмжийг өгөв.  

Thank you for your attention!