The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 25-нд хаагдана

2022-08-24

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150,735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100,689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд тухайн сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм. 

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24-ний хооронд гэхчлэн гурван ээлжээр бүртгэнэ.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78,098 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Энэ жилийн хувьд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, www.e-mongolia.com системд бүртгүүлэхийг уриалж байна. 

Цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх  заавар видеотой танилцах бол link here.  

Нэгдүгээр ангид бүртгүүлэх заавар видеотой танилцах бол link here.  

Thank you for your attention!