Төрийн албаны IT ажилчдад зориулсан мэдээллийн аюулгүй байдлын онлайн сургалт зохион байгуулагдлаа

2022-06-25

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи”, Үндэсний дата төвтэй хамтран 2022 оны 06 дугаар сарын 13-22-ны хооронд хоёр ээлжээр 21 аймаг, 8 дүүргийн төрийн байгууллагын мэдээллийн технологийн 706 мэргэжилтэнд зориулан мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

Нийт зургаан агуулгаар онол практикыг хослуулан 12 цагийн багц сургалтаар цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилт, төрийн мэдээлэл солилцох, өгөгдлийг хамтран ашиглах, өгөгдлийн баазад хандах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадварыг олгосон юм.

Thank you for your attention!