“E-Mongolia”| Нээлттэй өдөрлөг зохион байгуулна

2022-06-13

“И-Монгол Академи” энэ сарын 16-ны өдөр 10:00 цагаас Төв шуудан дахь иргэдэд үйлчлэх төвдөө “Цахим шилжилт, иргэн бүрд тоон гарын үсэг” нээлттэй өдөрлөг зохионо. Хүрэлцэн ирсэн иргэн, ААН-д дараах үйлчилгээг авах боломжтой юм. 

  • “И-Монголиа”-с үйлчилгээ авах заавар зөвлөгөө
  • Иргэн, ААН тоон гарын үсэг авах 
  • Иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авах 
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа авахад алдаа гарч байгаа бол мэдээллээ шалгуулаад засуулах

Thank you for your attention!