Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Төв аймгийн 58 үйлчилгээг цахимаар авах боломжтой

Төв аймгийн 58 үйлчилгээг цахимаар авах боломжтой

2022-03-23

“И-Монгол академи”-ийн баг 2022 оны Гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Төв аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг” загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 58 үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,

  • Төв аймгийн эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
  • Төв аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар – 1 үйлчилгээ
  • Төв чандмань дулааны эрчим хүчний газар ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
  • Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс – 16 үйлчилгээ
  • Төв аймгийн авто тээврийн төв – 4 үйлчилгээ
  • Төв аймгийн онцгой байлдлын газар – 3 үйлчилгээ
  • Төв аймгийн авто замын хөгжлийн газар – 1 үйлчилгээ
  • Зуунмод сумын ЗДТГ -ын 6 үйлчилгээ
  • Төв аймгийн архивын газар – 5 үйлчилгээ

Үүний зэрэгцээ, Төв аймгийн иргэдэд “E-Mongolia”-г хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан. Мөн нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Тус баг энэ долоо хоногт Дорноговь аймагт ажиллана. 

Thank you for your attention!

Thank you for your attention!