“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ
Улсын хэмжээнд 2025 онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгдэж, 2391 хүүхэд хохирсон бөгөөд энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.
Улсын хэмжээнд 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний 03 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн байна.
Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн нэг буюу хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэгдэн иргэд олон нийтийг айдаст автуулж байна.
Мөн нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Мөн цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад интернет хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернет хэрэглэгч болсон бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөр бүр цахим орчинд идэвхтэй оролцож, дунджаар 3–5 цагийг өнгөрүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр-өөс 2025 онд хийсэн судалгаагаар 13–17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9–12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь мөн ийм нөхцөлд орж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй байгаа нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг илтгэж байна.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд цахим орчинтой холбоотой хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийн ихэнх тохиолдол нь олон нийтийн сүлжээ, чат групп, мессежийн орчинд үйлдэгдэж байна. Түүнчлэн боловсролын байгууллагын орчинд бүртгэгдсэн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахим орчинтой хавсарсан хэлбэртэй байгаа нь асуудал улам нарийн, далд хэлбэрт шилжиж байгааг харуулж байна.
Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байгаа бөгөөд энэ нь уламжлалт дээрэлхэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүү гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг.
Судалгаанаас харахад цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай тулгарч байна. Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэгчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Иймд цахим орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, хүүхдэд цахим орчинд өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар олгох, боловсролын байгууллагууд цахим ёс зүй, хариуцлагын боловсролыг системтэй хэрэгжүүлэх, мөн цахим платформуудтай хамтран хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгах нь нэн тэргүүний зорилт юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ТӨГССӨН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТОО ЦАХИМААР АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
As part of the policy to digitalize public services and improve accessibility, government employees can now electronically obtain certificates confirming their participation in and completion of professional training programs through the “Government Employee” section of the unified government digital service platform E-Mongolia.
This service is particularly notable because it allows civil servants to quickly and conveniently obtain digital certificates based on their completed training records.
Requirements for Vehicle Ownership Transfer
- Professional qualification package training programs (senior, executive, and advanced levels)
- Training programs for newly appointed government employees
- Mid-term refresher qualification training
- Orientation and short-term training programs
With the introduction of this service, government employees can now directly download certificates from their most recently completed training programs, making the document preparation process simpler, faster, and more efficient.
This service is expected to make an important contribution to supporting human resource development within the civil service sector while also ensuring that training records and information are delivered in a transparent and centralized manner.
Going forward, there are plans to gradually expand the services available under the “Government Employee” section and continuously digitalize additional types of references and certificates.

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, “МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБОО” ГҮТББ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
The E-Mongolia Academy and the Mongolian Students’ Association officially launched their cooperation by signing a memorandum of understanding aimed at increasing positive social impact for children and young people.
Within the framework of the partnership, the two parties agreed to jointly support the implementation of the national campaign “365-Let’s Build a Save Future” and carry out a program to train a total of 800 student peer educators nationwide. Of these: 500 students in Ulaanbaatar will participate in in-person classroom training, 300 students from rural areas will participate through online training programs.
The training program is designed to help children and adolescents develop positive habits and attitudes through peer influence, strengthen leadership skills, and gain knowledge and understanding aimed at creating positive social change.
Both parties agreed that this cooperation will contribute significantly to increasing youth participation, developing young people into active leaders, and creating meaningful positive changes within society.
The program is also expected to foster a culture of mutual learning and support among students while producing tangible results in reducing peer bullying.
Let’s Build a Save Future!

