E-Mongolia системд Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Тусгай хэрэгслийн хонгиог адилтгал мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн тодорхойлолт” үйлчилгээ шинээр нэмэгдлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд уг тодорхойлолтыг цахимаар байршил харгалзахгүйгээр шууд авах боломжтой боллоо.
Тус үйлчилгээ нь тусгай хэрэгслийн хонгиотой холбоотой адилтгалын мэдээллийг нэгдсэн санд бүртгэж, түүнд тулгуурлан тодорхойлолт гаргаж өгдөг үйлчилгээ юм. Ингэснээр иргэн, хуулийн этгээд холбогдох байгууллагад тодорхойлолтоо авахын тулд биечлэн очилгүйгээр цахимаар авч, хэрэгцээндээ ашиглах боломжтой болж байна. Энэ нь цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна мэдээллийн найдвартай байдлыг хангаж буй хэрэг юм.
Уг үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч, үйлчилгээний нэрээр хайж, “Үйлчилгээ авах” товчийг дарж хүсэлтээ цахимаар илгээнэ.
Үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 51264018 лавлах дугаараас авна уу.
