Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2023 онд 2.7 сая иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвтэй хамтран нийгмийн халамжийн 3 үйлчилгээг цахимжууллаа.
The service includes:
- Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Насны хишиг гэсэн 3 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах боломжтой боллоо.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” аппликейшнд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр тус үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Нийгмийн халамжийн үйлчилгээ цахимжсанаар иргэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ хялбараар авах боломжууд бүрдэж байгаа юм.
Цаашид нэн тэргүүний шаардлагатай байнгын асаргаанд байдаг иргэдийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.