Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-MONGOLIA СИСТЕМД ХИЙН БУУНЫ СУМНЫ ХОШУУ АДИЛТГАЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНД БҮРТГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТ НЭВТЭРЛЭЭ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Хийн бууны сумны хошуу адилтгал мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн тодорхойлолт” үйлчилгээ шинээр цахимжлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд уг тодорхойлолтыг цахимаар шууд авах боломжтой боллоо.

Тус үйлчилгээг E-Mongolia вэб портал болон гар утасны аппликейшнаар төлбөргүй авах боломжтой бөгөөд хүсэлт гаргаснаар тодорхойлолт шууд гарна.

Үйлчилгээгээр хийн бууны сумны хошууны адилтгалын мэдээллийг нэгдсэн санд бүртгэж, баримтжуулсан тодорхойлолт гардаг онцлогтой юм. Ингэснээр холбогдох зэвсэг, сумны мэдээллийг найдвартай, нэг эх үүсвэрээс шалгах боломж бүрдэж байна.

Өмнө нь уг тодорхойлолтыг авахын тулд тухайн мэдээлэл хариуцагч байгууллагад биечлэн очиж, цаг заваа зарцуулдаг байсан бол одооноос иргэд тодорхойлолтоо цахимаар авах боломжтой боллоо. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний ил тод байдлыг сайжруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 51264018 лавлах дугаараас авна уу.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197