Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”-ийн хамтарсан баг энэ онд бүх аймгийг цахимжуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана.
Тэгвэл өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахим болгоод байна. Үүнээс тодруулбал,
Үүний зэрэгцээ, “E-Mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой юм . Операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд аймгуудын ажлыг дүгнэхдээ нэн тэргүүд цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ хүрээнд аймгууд нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулахын зэрэгцээ салбар бүрт алхам алхамаар цахим шилжилт хийн ажиллаж байна.
Тухайлбал, Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн “НӨӨЦ” төвийг байгуулан, өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар нутгийн захиргааны 61 үйлчилгээг “E-Mongolia” системд оруулжээ. Үүний зэрэгцээ “Гэрэгэ” системтэй хамтран “Смарт Дархан” системийг хөгжүүлж байгаа аж.
Харин Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн нийт 95 хувь нь ухаалаг самбар ашиглаж байна. Мөн сургууль, эцэг эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Тэгвэл Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт бэлчээрийн болон газар тариалангийн талбайг төлөвлөхдөө дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн аймгуудад цахим шилжилт хийгдэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий хүнийг бий болгоно. Тухайн албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм.
Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд Монгол орны хүн ам, нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажилд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс анхаарч ажиллахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.
Мөн танилт нэвтрэлтийн нэгдсэн систем “ДАН”, тоон гарын үсгийн “ESIGN” систем, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” зэрэг суурь системүүдийг хөгжүүлсэн.