Төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор E-Mongolia системд “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах” шинэ үйлчилгээ нэвтэрлээ.
Иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг холбогдох шаардлага, шалгуурын дагуу авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг E-Mongolia аппликейшн болон порталаар дамжуулан хаанаас ч, хэзээд ч хүсэлтээ цахимаар гаргах боломжтой болж байна.
Тус үйлчилгээнд дараах нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд хамрагдана.
Requirements for Vehicle Ownership Transfer
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэд
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэд
- Налайх дүүргийн бүх хорооны иргэд
Иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа:
- Үл хөдлөх хөрөнгө нь өөрийн нэр дээр бүртгэлтэй бол:
Үл хөдлөх хөрөнгийн дугаарыг оруулан баталгаажуулж, хүсэлтээ илгээнэ.
- Үл хөдлөх хөрөнгө нь өөрийн нэр дээр бүртгэлгүй бол:
Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж, хаягтай холбоотой мэдээллээ нотлох боломжтой.
Төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнээрэй!
