Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

 2026 ОНЫ ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР ЯВАГДАЖ БАЙНА 

Монгол Улсын хэмжээнд 2026 оны цэргийн шинэчилсэн бүртгэл 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулагдаж байна. Тус бүртгэлд хуульд заасан иргэд жилд нэг удаа заавал хамрагдах үүрэгтэй. 

Цэргийн бүртгэлд дараах иргэд жилд нэг удаа заавал хамрагдана. Үүнд: 

  • 18–50 насны цэргийн үүрэгтэн 
  • 65 хүртэлх насны бэлтгэл офицер 
  • Цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд 

Цахимаар бүртгүүлэх заавар: 

Иргэн та E-Mongolia системд нэвтэрч, үйлчилгээ хайх хэсгээс “Цэргийн бүртгэл”  гэж хайснаар 2026 оны бүртгэлдээ цахимаар хамрагдах боломжтой. 

Анхаарах зүйлс:  

  • 18 нас хүрээгүй, цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй иргэн харьяа баг, хороонд биечлэн бүртгүүлнэ. 
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн эсвэл аваагүй бол харьяа аймаг, дүүргийн Цэргийн штабт очиж шинээр авна. 
  • Хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн оршин суугаа газрынхаа Цэргийн штабт хандан бүртгэлээ баталгаажуулна. 

Биечлэн бүртгүүлэх шаардлагатай тохиолдолд: 

Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харьяа хороо, дүүрэгт очиж дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 

  • Military service ID 
  • Civilian ID 
  • Үнэмлэхгүй бол 3×4 хэмжээтэй цээж зураг 2 хувь 
  • Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.  

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цэргийн бүртгэлтэй иргэн бүр тогтоосон хугацаанд бүртгэлдээ идэвхтэй, хариуцлагатай хамрагдаарай. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197