Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх энэ үед хүүхдийн дархлааг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм.
Жил бүрийн 10–12 саруудад улсын хэмжээнд ханиад, томуугийн халдвар эрчимжиж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Энэ нь хүүхдүүдийн дунд дархлаажуулалтын бүрэн хамрагдалт хангалтгүй байгаатай холбоотой тохиолдол цөөнгүй байдаг талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Parents and guardians of children aged 0–18 can check whether their child’s vaccinations have been completed through the E-Mongolia system. Instructions for Checking Vaccination Information:
- Log in to the E-Mongolia system
- In the “Search Services” section, type “Vaccination Information”
- Хүүхдийнхээ вакцины мэдээллийг шалгах, PDF хэлбэрээр татах
Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээллийг тус системд харуулах боломжтой.
Хэрэв хүүхэд дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай. Энэ нь зөвхөн хүүхдийнхээ төдийгүй, гэр бүлийнхээ дархлааг хамгаалах чухал алхам юм.
Дархлаа дэмжих зөвлөмжүүд:
- Өглөө, оройд содтой усаар тогтмол ам зайлах
- Гарын ариун цэвэрт онцгой анхаарах
- Хүүхдийн өрөөнд агаарын сэлгэлт тогтмол хийх
- Витамин, дархлаа дэмжих хүнс хэрэглэх
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ улаан бурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг товлолт вакцинуудад бүрэн хамрагдсан эсэхийг шалгаж, халдварт өвчнөөс сэргийлэхэд бодитоор хувь нэмрээ оруулаарай.
Хамтдаа хайртай үрсээ халдварт өвчнөөс хамгаалъя.
