Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны удирдлагын системийн ашиглалтын сургалтыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хурлын 23 дугаар тэмдэглэл, мөн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн байгууллагуудын цахим хуудсыг нэгдсэн загвар бүхий удирдлагын системд нэгтгэж, төрийн үйлчилгээг ‘И-Монголиа’ системтэй холбох” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны удирдлагын системийн ашиглалтын сургалт өнөөдөр /2025.10.10/ зохион байгуулагдлаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай болон холбогдох албаныхан оролцлоо.

Тус сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс, Систем нэгтгэлийн газрын Цахим засаглалын хэлтэстэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтын зорилго нь төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудасны үйл ажиллагааг сайжруулах, системийн оновчтой хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн админ ажилтнуудад хэрэглээний практик зааварчилгаа өгөхөд оршив.

Сургалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд хамрагдаж, Gov.mn болон E-Mongolia.mn -ийг нэгтгэн хөгжүүлсэн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны удирдлагын систем”-ийг практикт суурилан ашиглах аргачлал, шинэчлэлийн боломжуудтай танилцлаа.

Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, ил тод, нэгдсэн удирдлагатай цахим экосистемийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.