Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

Иргэн та E-Mongolia системээс зээлжих зэрэглэлийн оноогоо (Бүрэноноо) шалгах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ, “Бүрэн Скор ЗМС” ХХК  хамтран Бүрэноноо зээлийн онооны лавлагааг цахимжууллаа. “Бүрэн Скор ЗМС” ХХК-ийн нэвтрүүлж буй Финтек скор нь AND Solutions-н хөгжүүлсэн AI моделийг ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргана. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзэх юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас Зээлжих зэрэглэлийн онооны мэдээллээ /Бүрэноноо/ дараах 3 орлогын эх үүсвэрт суурилан авах боломжтой боллоо.

Цалингийн орлого

Малын ашиг шимийн орлого

Цалингийн орлого+Малын ашиг шимийн орлого хосолсон

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зээлийн онооны лавлагаа (Бүрэноноо)” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах боломжтой юм.

E-Mongolia 5.0: Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин тун удахгүй эхэлнэ

Монгол Улсын төрийн цахим шилжилтийн нүүр царай болсон E-Mongolia систем тавхан жилийн дотор 2 сая гаруй хэрэглэгчтэй болж, насанд хүрсэн иргэдийн 89 хувь нь ашигладаг үндэсний хэмжээний платформ болон хөгжжээ. Өнөөдөр иргэд төрийн 87 байгууллагын 1,263 үйлчилгээг нэг цонхоор авч, өдөр бүр дунджаар 100 мянга гаруй иргэн цахимаар төрийн үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж байгаагийн тод илрэл юм. Энэ хугацаанд нийтдээ 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлж, иргэдэд 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгосон нь төр-иргэний харилцаанд гарсан томоохон өөрчлөлт болж байна.

Эдгээр амжилтад тулгуурлан, иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийн шийдлүүдийг багтаасан E-Mongolia 5.0 хувилбар тун удахгүй, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд олон нийтэд албан ёсоор танилцуулагдана.

E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн томоохон алхам болж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгох шинэ эринд хөтөлнө.

Зээлийн оноо гэдэг нь тухайн зээлдэгчийн ​​зээлжих чадварын тоон илэрхийлэл бөгөөд ихэвчлэн 300-аас 850 хооронд хэлбэлздэг. Энэ нь зээлдэгчийн тухайн зээлийг хугацаанд нь төлөх магадлалыг үнэлэхэд тусална гэсэн үг.

E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбар нээлтээ хийхэд 1 хоног үлдлээ

Техник, технологи асар хурдтай хөгжиж, хиймэл оюун ухаан, гар утас, интернэтгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх болсон энэ зуунд Монгол Улс цахим шилжилт рүү хөл нийлүүлэн алхаж байна.

Үүний нэг тод жишээ нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэдийн цагийг хэмнэсэн дижитал шийдлээр хангаж буй E-Mongolia систем юм. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим платформын шинэчлэгдсэн 5.0 хувилбар “Digital First” албан ёсоор олон нийтэд /2025.09.20/ танилцуулагдана.

E-Mongolia систем таван жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжсөн бөгөөд E-Mongolia-аас өдөрт 100 мянга гаруй иргэн төрийн 87 байгууллагын 1,268 гаруй үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж буйн илрэл.

E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн том алхам болж, иргэд төрийн үйлчилгээ авахад илүү хялбар, илүү хүртээмжтэй болно.

“Digital first E-Mongolia 5.0”

“Digital First”: Илүү дэвшилтэд E-Mongolia 5.0 хувилбараа танилцууллаа

Монгол Улсын хамгийн олон хэрэглэгчтэй, төрийн үйлчилгээг нэгтгэсэн үндэсний цахим платформ E-Mongolia 2025 оны 9 дүгээр сарын 20-нд “Digital First” уриатай 5.0 хувилбараа олон нийтэд танилцууллаа.

Одоогийн байдлаар тус платформ нь 87 байгууллагын 1268 төрлийн үйлчилгээг нэгтгэн хүргэж, 2.06 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон бөгөөд энэ нь насанд хүрсэн хүн амын 89 хувийг хамарч байна. Нэвтрүүлснээс хойш таван жилийн хугацаанд нийт 85 сая үйлчилгээг цахимаар хүргэж, 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнэсэн нь цахим шилжилтийн бодит үр өгөөжийг харуулж байна.

Шинэчилсэн E-Mongolia 5.0 хувилбараар дараах таван үндсэн шинэчлэлийг хэрэгжүүлэв.

Хиймэл оюунд суурилсан чатбот

Цахим хэтэвч, нэг цонхны төлбөрийн систем

Олон хэл дээр лавлагаа авах боломж

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо зэрэг иргэнд илүү хүртээмжтэй, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтааж байна.

Иргэн бүрийн оролцоо, итгэл E-Mongolia шинэчлэлийг улам баталгаажуулж, цаашдын хөгжилд хүч нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү E-Mongolia 5.0 нь зөвхөн технологийн шинэчлэл бус, иргэдийн цаг хугацааг хэмнэн төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ил тод, хялбар болгох чухал дэвшил болж байна. Монгол Улсын цахим шилжилтэд иргэн бүрийн оролцоо, хамтын хүч зайлшгүй шаардлагатай бөгөөд “Digital First” уриатай шинэчлэгдсэн E-Mongolia 5.0 нь энэхүү хамтын зорилтын шинэ эхлэл юм

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.