Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбар нээлтээ хийхэд 1 хоног үлдлээ

Техник, технологи асар хурдтай хөгжиж, хиймэл оюун ухаан, гар утас, интернэтгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх болсон энэ зуунд Монгол Улс цахим шилжилт рүү хөл нийлүүлэн алхаж байна.

Үүний нэг тод жишээ нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэдийн цагийг хэмнэсэн дижитал шийдлээр хангаж буй E-Mongolia систем юм. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим платформын шинэчлэгдсэн 5.0 хувилбар “Digital First” албан ёсоор олон нийтэд маргааш /2025.09.20/ танилцуулагдана.

E-Mongolia систем таван жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжсөн бөгөөд E-Mongolia-аас өдөрт 100 мянга гаруй иргэн төрийн 87 байгууллагын 1,268 гаруй үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж буйн илрэл.

Эдгээр амжилтад тулгуурлан иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ шийдлүүд бүхий E-Mongolia 5.0 хувилбар нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах шинэчлэл юм. Үүнд:

  • Ухаалаг, хялбар танилт, нэвтрэх шийдэл
  • Нэгдсэн шинэ портал
  • Хиймэл оюунд суурилсан “Иргэнээ хөтөлдөг” цэс
  • AI – CHATBOT
  • Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоо
  • Төлбөр тооцооны цогц үйлчилгээнүүд
  • Дахин загварчилсан шинэлэг дизайн
  • Лавлагаа, тодорхойлолт 5 хэлээр авах боломж
  • Шинэ төрлийн эрэлттэй үйлчилгээнүүдийн цахимжуулалт зэрэг олон шинэчлэл боломжууд нэмэгдэж байна.

E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн том алхам болж, иргэд төрийн үйлчилгээ авахад илүү хялбар, илүү хүртээмжтэй болно.

Digital first E-Mongolia 5.0”

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.