Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Монгол, Тажикистан улс цахим шилжилтийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Тус айлчлал нь хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа дижитал хөгжил, инновацын чиглэлд шинэлэг, үр өгөөжтэй хамтын ажиллагааны шинэ хуудсыг эхлүүлж буйгаараа онцлог юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода нарын хамтаар “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт:

  • Төрийн цахим үйлчилгээ, дижитал шийдлүүдийн туршлага солилцох
  • Цахим засаглалын шилдэг туршлагыг нэвтрүүлэх
  • Дижитал эдийн засгийн зохицуулалтын орчныг сайжруулах
  • Технологийн шийдэл, программ хангамжийн нийлүүлэлт хийх юм.

Түүнчлэн Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол академи” УТҮГ болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Гэрчилгээжүүлэх төвүүд, төрийн үйлчилгээ болон цахим хөтөлбөр хөгжүүлэлт”-ийн ХК хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Энэ хүрээнд Монгол Улсаас нийтийн мэдээллийн дэд бүтэц, цахим үйлчилгээний платформууд, системийн шийдлүүдийн талаарх туршлагаа хуваалцахаас гадна технологи, программ хангамжийн нийлүүлэлтийг хийх нөхцөл бүрдэх юм.

Төрийн айлчлалын энэ удаагийн арга хэмжээ нь хоёр орны харилцаанд шинэ эрч хүч өгч, мэдээллийн технологи, инновацын салбарт илүү үр дүнтэй, бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам боллоо.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.