Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia-аар цахим мөрийтэй тоглоомын баримт, гомдол, санал хүсэлтээ илгээгээрэй

Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоом нь хүчтэй газар авч улмаар хувь хүн, гэр бүлд болоод нийгэмд олон төрлийн асуудлыг бий болгож байна. Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавар нь олон мянган Монгол хүн, Монгол айлын амьдралд хохирол учруулсаар байна. Зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд 500 сая доллар гадагш урсган улс орны эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд сүйрэл дагуулсан үйлдэл болж байна.

Монгол Улс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлаж, 680 тэрбумын гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлэн 1XBET, MELBET бусад цахим мөрийтэй тоглоомын платформыг Appstore, Playstore-с татах эрхийг хязгаарлажээ. .

Энэ оны тавдугаар сард Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталсан. Тус хууль 2025 оны 07 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Тухайлбал, дээрх хуулийн өөрчлөлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн  6, 7 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хууль батлагдсанаар:

  • Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  • Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
  • Цахим мөрийтэй тоглоомд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
  • VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
  • Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
  • Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
  • Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Тэгвэл төрийн үйлчилгээний нэгдсэн системээр E-Mongolia-аар цахим мөрийтэй тоглоомын баримт, санал хүсэлт хүлээн авч эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.

Иргэн та дараах төрлүүдээс сонгоод, зөрчилтэй вебийн линкийг нотлох баримт, тайлбартайгаа бичээд хүсэлтээ илгээнэ.

– Мөрийтэй тоглоом

– Цахим залилан

– Худал мэдээлэл тараах

– Терроризм

– Садар самууныг сурталчлах

– Хуурамч фэйсбүүк хаяг

To submit a request to close an infringing website, log in to the E-Mongolia system with your registered email address, go to the search section, select the 'Request to Close an Infringing Website' service, choose from the field types that appear, and attach the necessary evidence to submit your request."

Request link: https://e-mongolia.mn/service/zurchiltei-veb-khuudas-khaalgakh-khuselt-2s

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.