Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй

Монгол Улсад түр хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 48 цагийн дотор бүртгүүлэх хуультай.

Гадаадын иргэн гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг хэлдэг.

 Хууль эрх зүйн үндэслэл:

  • Монгол Улсын хилийн тухай хууль 17.6-д зааснаар гадаадын иргэн улсын хил нэвтрэх үед Хил хамгаалах байгууллага түүний биометр мэдээллийг авч, зорчигчийн нэгдсэн санд бүртгэдэг.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 24.4-т “гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ” гэж заасан.
  • Зөрчлийн тухай хууль 16.2.1, 16.2.2-т зааснаар хугацаанд нь бүртгүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Бүртгэл хэрхэн хийх вэ?

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2. “Үйлчилгээнүүд” цэсээс “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн” төрлийг сонгоно.
  3. “Гадаадын иргэний бүртгэл” үйлчилгээг сонгон мэдээллээ оруулж бүртгүүлнэ.

Шууд бүртгүүлэх холбооснууд:

Сануулга: Бүртгэлийг заавал гадаадын иргэн байршуулснаас хойш 48 цагийн дотор хийх ёстойг анхаарна уу!

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.