Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

Оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтийг амжилттай хүлээн авч дууслаа


Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авч дууслаа.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулна уу!

Лавлагаа авах төрөл шинэчлэгдлээ


Иргэн та E-Mongolia системээс Иргэн болон Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолтыг Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу лавлагаагаа ХУРААНГУЙ болон ДЭЛГЭРЭНГҮЙ байдлаар сонгон авах боломжтой боллоо.

Монгол улсын хэмжээнд E-Mongolia системийг иргэд идэвхтэй хэрэглэж байна

Говьсүмбэр аймгийн насанд хүрсэн иргэдийн 91% нь E-Mongolia системд бүртгэлтэй байна. Үүнээс Сүмбэр сумын иргэд хамгийн олон удаа буюу 314,595 үйлчилгээг авчээ.
Дархан-Уул аймгийн насанд хүрсэн иргэдийн 96% нь E-Mongolia системийг ашиглаж байгаа бөгөөд Дархан сумын иргэд (2,063,861) удаа үйлчилгээ авснаар тус сумын иргэд хамгийн олон үйлчилгээ авсан байна.
Дорноговь аймгийн насанд хүрсэн иргэдийн 79% нь E-Mongolia системийг ашиглаж байна. Сайншанд сумын иргэд хамгийн олон удаа буюу 577,906 үйлчилгээг авчээ.
Дорнод аймгийн насанд хүрсэн иргэдийн 74% нь E-Mongolia системд бүртгэлтэй байна. Хэрлэн сумын иргэд хамгийн олон удаа буюу 831,301 үйлчилгээг авчээ.
Завхан аймгийн насанд хүрсэн иргэдийн 74% нь E-Mongolia системд бүртгэлтэй байгаа бөгөөд Улиастай сумын иргэд хамгийн олон буюу 316,624 удаа үйлчилгээ авчээ.

Иргэн та И-Монголиа системээс 21 аймгийн цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг харж болохоос гадна агаарын чанарын мэдээллийг бүх байршлаас цаг алдалгүй учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.