Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгт E-Mongolia, E-Kids нэгдлээ.

“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгт “И-Монгол академи” УТҮГ-аас иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia болон хүүхэд хамгааллын E-Kids цонхыг хэрэглэх заавар, зөвлөгөөг хүргэн ажиллаа.

Мөн E-KIDS цонхны дэлгэрэнгүй мэдээллийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав. Түүнчлэн “Цахим ур чадвар” аяны хүрээнд хүүхэд багачуудад цахим орчин дахь хүүхэд хамгаалал, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Орчлон Олон Улсын сургууль”-ийн 9б ангийн сурагч Ж.Солонго /Miss Teen International Mongolia-н 2024 оны ялагч/ итгэл танилцуулав.

“Цахим ур чадварын үндэсний аян”-д нэгдэж цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Холбоо барих утас: 77111197-3

И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn

Нийт хүүхэд, багачууд та бүхэндээ “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе!

Thank you for your attention!