Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Төрийн банк иргэдээс хэвлэмэл лавлагаа, тодорхойлолт шаардахгүй үйлчилж байна

2022-12-08

Иргэн банкны үйлчилгээ авахдаа өөрийн зөвшөөрлөөр 69 төрлийн лавлагаа тодорхойлолтоо файл (file) хэлбэрээр lavlagaa.e-mongolia.mn системд шууд дамжуулах боломж бүрдсэн. 

Нэн түрүүнд Төрийн банк тус үйлчилгээг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн юм. Ингээд 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 1391 иргэн тус системээр 5236 лавлагаа, тодорхойлолтоо дамжуулан банкны үйлчилгээ авчээ. 

Арилжааны банкууд энэхүү системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ашигласнаар иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цаасан хэлбэрээр шаардахгүй. Голомт банк, Хас банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, Капитрон банк, М банк lavlagaa.e-mongolia.mn системийг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Төрийн үйлчилгээг цахимаар хялбар, шуурхай үзүүлэхээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд арилжааны банкууд lavlagaa.e-mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлсээр байна.

Thank you for your attention!