Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform
“И-Монгол академи” УТҮГ бүх нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй. Энэ хүрээнд нийгмийн зорилтот бүлгийн иргэд рүү хүрч ажиллах санаачилгыг гаргаж, хамтын ажиллагааг эхлүүлж байна.
“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ, “И-Монгол академи” УТҮГ харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон тусгай сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулж, сургалтыг үндэсний хэмжээнд хамтран зохион байгуулна. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Тус байгууллагууд өмнө нь харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхээр 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр МХҮХ-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Цахим ур чадварын туршилтын сургалт”-ыг нийт 40 гаруй иргэдийг хамруулан зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотор харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог байдлаас шалтгаалж цахим ур чадварын хэрэгцээ шаардлага нь эрс тэс ялгаатай байдаг. Тиймээс “И-Монгол академи”-ийн Цахим ур чадвар хөгжүүлэлтийн алба нь харааны бэрхшээлтэй иргэдийн бодит хэрэгцээ, шаардлага, онцлогт нь нийцүүлж, үр дүнтэй ажиллахыг зорьдог төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ажиллуулж, ажлын байрны орчноор ханган ажиллаж байна.