Skip to main content

E-Mongolia Academy

СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТЫГ АНГЛИ ХЭЛЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Боловсролын яамны “Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт, дүнтэй /Англи хэлээр/” үйлчилгээ цахимжиж, E-Mongolia системд шинээр нэмэгдлээ. Ингэснээр гадаадад суралцах сонирхолтой иргэд уг тодорхойлолтоо хаанаас ч E-Mongolia системээр дамжуулан хурдан, хялбар авах боломжтой боллоо.

Өмнө нь иргэд тодорхойлолтоо Англи хэл рүү орчуулуулж, баталгаажуулахын тулд хэд хэдэн газраар явж, их цаг зарцуулдаг байв. Харин төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд нэвтэрснээр энэ бүх үе шатыг нэг дороос, цахимаар хийх боломж бүрдэж байна.

Шинэ үйлчилгээний давуу тал

  • Албан байгууллагаар биечлэн очих, дараалал хүлээх шаардлагагүй болно.
  • Орчуулга, баталгаажуулалтад зарцуулдаг цаг хугацаа, зардал хэмнэгдэнэ.
  • Боловсролын яамнаас гаргасан албан ёсны мэдээлэл учир найдвартай байна.
  • Гадаадад суралцах, ажиллах зорилгоор материал бүрдүүлэх үйл явц хялбарчлагдана.

Уг үйлчилгээг цахимжуулснаар иргэдийн цаг хугацааг хэмнэхээс гадна цаасан бичиг баримтын хэрэглээг бууруулж, нэгдсэн мэдээллийн сан дээр суурилсан шуурхай, ил тод үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус тодорхойлолтыг 2019 оноос хойш 9-р анги төгссөн иргэд авах боломжтойг анхаарна уу.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197