E-Mongolia Academy

Арилжааны банкууд тэргүүтэй 17 байгууллага цаасан лавлагаа тодорхойлолт шаардахгүй үйлчилж байна

Монгол улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох Lavlagaa.e-mongolia.mn системийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн. Системийг ашиглалтад нэвтрүүлснээр иргэд иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлтэй болон бүртгэлгүйн лавлагаа зэрэг 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цаасан хэлбэрээр арилжааны банканд авч очих шаардлагагүй болсон. 

Энэхүү системийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар  11 арилжааны банк, 4 банк бус санхүүгийн байгууллага, үүрэн холбооны 2 оператор компани хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж байна. Систем ашиглалтад орсноос хойш иргэд 123,513 лавлагаа үйлчилгээг авч хэрэглэжээ. 

“И-Монгол академи” УТҮГ-аас систем хэрэглэгч буюу дээр дурдсан 17 байгууллагын 4374 оператор хэрэглэгчийг бүртгэж, тус системийн талаар сургалт зохион байгуулж, байнгын заавар, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Цаашид 21 аймаг, нийслэлийн төрийн байгууллагууд хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлсэн байгууллагуудаар үйлчлүүлэхэд илүү хялбар болно. Учир нь лавлагаа тодорхойлолтоо цаасаар авч очих шаардлагагүй бөгөөд өөрийн биеэр байгууллагад очин баталгаажуулалт хийснээр хүссэн лавлагаагаа авах боломж бүрдэх юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197