Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд эхний шатны бүртгэлийг амжилттай хүлээн авч дууссан.
1 дүгээр шатны бүртгэлээс хоцорсон, түр оршин суугч, хаягийн шилжилт хийлгэсэн эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дугаар шат”-ны цахим бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд 2026 оны 09 дугаар сарын 03-наас 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна.
Энэхүү бүртгэлд хэн хамрагдах боломжтой вэ?
I шатны бүртгэлээс хоцорсон иргэд
Түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн болон шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд бүртгүүлэх юм.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дугаар шатны хүсэлт хэрхэн илгээх вэ?
- Иргэн та E-Mongolia систем рүүгээ нэвтэрсний дараа үйлчилгээ цэсээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт 2” гэж хайна.
- Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан үйлчилгээ авах товчин дээр дарснаар дэлгэцэн дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирнэ.
- Үүний дараа та цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж мэдээлэл нь үнэн зөв байгаа эсэхийг шалгаад гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэх болно. Ингэхдээ гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншиж танилцана.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээхээс гадна E-Mongolia системд нэвтрэн орж “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээний цэсээс шалгах боломжтой.
Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул та бүхэн заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээгээрэй!
Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia
