E-Mongolia Academy

ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ҮЙЛЧИЛГЭЭ E-MONGOLIA-Д НЭВТЭРЛЭЭ 

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюул, эрсдэлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ үйлчилгээ нэвтэрлээ.  

Энэхүү үйлчилгээ нь иргэдэд өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал, газар, объект, дэд бүтэц болон орчны талаарх мэдээллийг цахимаар шуурхай илгээх боломжийг бүрдүүлж байна. 

Иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн холбогдох байгууллагууд эрсдэлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ нь осол, аюул, эрсдэлээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. 

“Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг ашиглахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, нүүр хуудсанд байрлах онцлох баннераас “Эрсдэл мэдэгдэх” картыг сонгон орно. Үүний дараа хүсэлтийн төрөл болон шаардлагатай мэдээллүүд болох овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа үнэн зөв бөглөж, эрсдэлтэй нөхцөл байдлыг нотлох зураг болон холбогдох файлыг хавсаргана. Мэдээллээ нягталж шалгасны дараа “Илгээх” товчийг дарснаар хүсэлт амжилттай илгээгдэх бөгөөд таны мэдээллийг хүлээн авсан болон шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг E-Mongolia системээр дамжуулан хүргэх юм. 

Мөн энэхүү үйлчилгээ нь төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн боловсруулах замаар эрсдэлийн зураглал бий болгох, бодлого төлөвлөлтөд шаардлагатай өгөгдлийг бүрдүүлэх, шийдвэр гаргалтыг мэдээлэлд суурилсан байдлаар дэмжих ач холбогдолтой. Ингэснээр эрсдэлийг зөвхөн гарсан хойно нь шийдвэрлэх бус, урьдчилан тооцоолж бууруулах нөхцөл бүрдэх юм. 

Иргэн бүрийн мэдээлэл, оролцоо нь аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болдог. Иймд та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө эрсдэлтэй нөхцөл байдлыг E-Mongolia системээр дамжуулан цаг алдалгүй мэдээлж, аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197